Электронная библиотека диссертаций и авторефератов России
dslib.net
Библиотека диссертаций
Навигация
Каталог диссертаций России
Англоязычные диссертации
Диссертации бесплатно
Предстоящие защиты
Рецензии на автореферат
Отчисления авторам
Мой кабинет
Заказы: забрать, оплатить
Мой личный счет
Мой профиль
Мой авторский профиль
Подписки на рассылки



расширенный поиск

Историко-культурная преемственность традиций монгольской государственности Оюунбат Цэмбэл

Историко-культурная преемственность традиций монгольской государственности
<
Историко-культурная преемственность традиций монгольской государственности Историко-культурная преемственность традиций монгольской государственности Историко-культурная преемственность традиций монгольской государственности Историко-культурная преемственность традиций монгольской государственности Историко-культурная преемственность традиций монгольской государственности Историко-культурная преемственность традиций монгольской государственности Историко-культурная преемственность традиций монгольской государственности Историко-культурная преемственность традиций монгольской государственности Историко-культурная преемственность традиций монгольской государственности
>

Диссертация - 480 руб., доставка 10 минут, круглосуточно, без выходных и праздников

Автореферат - бесплатно, доставка 10 минут, круглосуточно, без выходных и праздников

Оюунбат Цэмбэл. Историко-культурная преемственность традиций монгольской государственности : Дис. ... канд. ист. наук : 24.00.01 : Улан-Удэ, 2005 178 c. РГБ ОД, 61:05-7/922

Содержание к диссертации

Удиртгал 3-11

I булэг. Монголын терт ёсны уламжлал дахь залгамж чанарын уусэл, хегжил

1.1. Монголын терт ёсны уусэл, хегжил 12-63

1.2. XVII-XX зууны монголын терт ёсны туухэн хувьсал ба шинэчлэл 64-94

II булэг. XX зууны суул XXI зууны эхний нийгэм-эдийн засгийн еерчлелтийн уеийн шинэчлэлт ба монголын терт ёсны уламжлал

2.1. Монголын ёс заншлын онцлог, ангилал 95-132

2.2. Монгол дахь нийгэм-эдийн засгийн ба узэл санааны еерчлелт ; 133-145

2.3. Орчин уеийн нийгэм терийн удирдлагад уламжлалын уурэг 146-162

Дугнэлт 163-169

Хавсралт 170-171

Номзуй 172-178 

Введение к работе

Хун терелхтен XX зууныг удэж XXI зууныг угтан авч буй энэ уед манай оронд урд ємне байсан узэл суртлын хяналт хязгаар угуй болж аливаа хун ямар ч асуудлыг сонирхох судлах еерийн унэлэлт дугнэлтээ егех эрхтэй болжээ. Одоо уед эрдэмтэн мэргэд, багш судлаачдын анхаарлыг татах уй олон узэл баримтлал, онол сургаалиуд байгаа нь хэн ч маргашгуй зуйл юм.

Гэвч хэн бухний сэтгэлийг зовоож буй нэг сэдэв бол хуний нинжин сэтгэл ихээхэн эвдэрч байгаа явдал билээ. Судлаач бид уг асуудлын цаад уг суурийг нь эртнээс уламжлан ирсэн монгол ёс заншлын уламжлал алдагдсан явдал юм гэж узээд ёс заншил, уламжлалын тухай сонирхон судалж эхэлж байна. Ингээд уншсан судалсан зуйлээ чадах ядахаараа оролдон байж "Монголын терт ёсны уламжлал дахь туух соёлын залгамж чанар" сэдэвт зохиолоо бичсэн болно.

Туухийн урт удаан хугацааны туршид евег дээдсийн минь амьдралын туршлага, мэдлэгээр шалгагдан батжин бэхжиж уеэс уе дамжин боловсронгуй болсон ёс заншлаа бид умартан хаяж орхигдуулсан гэж хэлж болохоор байна. Тэр ч буу хэл, хуний нэгэн амьдралын ахархан хугацаанд уламжлал, ёс заншлаа уландаа дэвсэн, угуйрч мехехийг нь хараад сууж байх гашуун атлаа унэн зуйл енеедер биелэл болжээ. Туухийн ээдрээ нугачаатай энэ уед уг асуудал тун хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой зуйл. Монголчууд темер ширгээж ган эдлэл хийдэг, шермесен чулуугаар шатдаггуй хувцас оёж, багаж зэвсэг уйлдвэрлэдэг байсан цаг бий. Хэт хутга, сэрээ, савар, сангийн бойпор, амгай зуузай, эмээлийн хяр гэх мэтийн олон зуйлийн уйлдвэрлэл ч нэг хэсэг мартагдах шахсан билээ. Энэ бол эдийн соёлтой холбоотой цеен баримтуудын нэг. Тэгвэл зуу зуун жил уе дамжин уламжилж ирсэн оюуны унэт соёл болох ёс заншлын олон олон дэг ёс мартагдан алга болж байна.

Монголчууд олон зуун жилээр ев уламжлан дамжиж ирсэн ёс заншлын арвин баялаг туухтэй. Ууний дотроос терийн ёс заншил нь ураг терлийн байгууллын уеэс эхлэн Хуннугийн терт ёсноос уламжлан эдугээг хуртэл евлегден улдсэн нэн улэмж агуулга, утга тегелдер ёс журамтай ард тумэн. Харамсалтай нь энэ сайхан уламжлалт ёсоо гээн огоорч байгаа нь цаг меч енгерех тутам улам мэдрэгдэж санаа зовоож байгааг нуух юун. Юунаас болж монголчууд бид ийм байдалд хурэв ээ? Энэ асуултанд доорхи санаанууд бага боловч хариу егех байх аа.

Нэг. Манжийн дарангуйллын уед манжуудын баримталж байсан улс терийн бодлогын нэг гол чиглэл нь Чингисийн уеэс даган мердеж ирсэн уламжлал, монгол ёс заншил, монгол ёс суртахууныг угуй болгох явдал байсан нь Манж-Хятадын тереес Монголд явуулж байсан бодлогоос тодорхой байна. Энэ хорон бодлогын ур дунд зарим ёс дэг алдагдан мартагдсан гэдгийг хэн ч угуйсгэхгуй. Ялангуяа энэ бодлогын узуурт явж байсан шашны бодлогоос энэ нь тодорхой харагддаг.

Хоёр. 1921 оны ардын ардчилсан хувьсгалаас хойш гадаад байдлын хувьд ЗХУ-аас еер тушиж тулах хань нехергуй тийм нехцел байдлын дунд Зевлелтийн "ах нар"-ын соёлыг дагах гарцаагуй байдал ууссэн билээ. Иймээс ундэсний ёс заншил, зан уйлийн зарим нь аажим аажмаар Европ зугийн соёлд уусан угуй болж, цаг уе "хувьсгалт нехцел байдал, социалист чиг баримжаа" гэдэг нэрийн дор еерчлегден шинэ шинэ ёс заншлууд уусэн бий болсон туухтэй. Энэ нь зарим талаар ур дунгээ егч ахархан хугацаанд ахуйн соёлын хувьд ендер тувшинд соёлжиж чадсан, боловсролын хувьд бух нийтээрээ бичиг усэг тайлагдсан зэрэг амжилтууд олсон хэдий ч монгол уламжлал зарим талаар алдагдан доголдсон тал байгааг угуйсгэж болохгуй байх аа.

Гурав. 1921 оны хувьсгалын дараагаас эхлэн олон залуучуудыг гадаадад явуулж эрдэм номд сургаж байсан. Эдгээр залуучууд тухайн орныхоо соёл, аж байдал, ахуй заншил, хувцаслалт зэргийг сурч ирээд эх орондоо дэлгэруулсэн билээ. Тэд шинэ жилийг "ногоон модны баяр" хэмээн тэмдэглэж, эмэгтэйчуудийн баяр, эмэгтэйчуудийн ахуйн соелжилт зэрэг олон зуйлийг улс орондоо тугээн дэлгэруулсэн онцлогтой. Энэ нь эхний уед шууд хуулбарлах, цаад утга учрыг мэдэхгуйгээр даган дууриаж тэмдэглэдэг байснаа суулдээ "монголжуулж" тэмдэглэдэг болсон байна.

0н00дер ёсоо мэддэг монгол хун ялангуяа залуу уеийнхний дунд ховордож, энэ байдлаас улбаалан хожмын нэг едер ард тумэн маань ундэсний биш эрлийзсэн ёстой ард тумэн болон хувирах вий гэсэн эмзэглэл терж байна. Алдаагаа олж харахгуйгээр уунийгээ орчин уетэйгээ хел нийлуулж байна гэж узвэл маш том нехеж баршгуй алдаа болно. Хунийг сэтгэлийн угаас хайрлах, энэрэх, хунд хун ёсоор хандана гэдэг "хоцрогдсон монгол" гэдэг нэртэйгээ цуг алга болж байх шиг байна. Ийм нехцел байдалд ёс заншил, уламжлалаа судалж энэ тал дээр бага ч гэсэн хувь нэмэр болох нь судалгааны маань чухал тал нь болж байгаа юм.

Монголын ёс заншил, уламжлалын талаар еерийн орны болон гадаадын эрдэмтэд, судлаачид олонтаа сонирхон судалсан нь бий. Анх энэ талаар домог, улгэр, аман ярианд болон Хуннугийн туухэнд улдсэн байдаг. "Монголын нууц товчоо" бол бидний уед хурч ирсэн монгол ёс заншлын нэвтэрхий толь гэж хэлж ч болохоор арвин баялаг судлагдахуунтай. Иймээс энэ зохиолыг уншсан хэн бухэн ёс заншлыг судалж байсан гэж хэлж болно. врне дорнын олон эрдэмтдийн ёс заншлын талаар бичсэн олон ном зохиол хэвлэгдэн гарсан. Рашид-ад-Дины "Судрын чуулган", Жиованни дель Плано Карпинийн "Монголчуудын туух", Гильом де Рубрукийн "Дорно этгээдэд зорчсон минь", Марко Пологийн "Орчлонгийн элдэв сонин", Б.Я. Владимирцовын "Монголчуудын нийгмийн байгуулал", Г.Е. Грумм- Гржимайлогийн "Баруун Монгол ба Урианхайн хязгаар" зэрэг олон арван бутээлуудэд монгол ёс заншлын талаар егуулсэн нь судалгааны хосгуй унэт судлагдахуун болон судлагдсаар байна. Мен

ийм судлагдахуунд эртний болон енеегийн хятадын эрдэмтдийн туурвисан олон бутээлииг дурдаж болно. Монгол ухаан, монгол сэтгэлгээ, зан уйлийн талаар гадаадын дараах эрдэмтэд сонирхон судалсан. Уунд, В.В. Бартольд, Н.Я. Бичурин, Л.Н. Гумилев, К.В. Вяткина, Доржи Банзаров, У.Э. Эрдниев, М.И. Хангалов, Р. Майон гэх мэт. Энд онцлон хэлэх зуйл бол хятад, ев ер монголын олон эрдэмтэн судлаачид монгол ёс заншлыг олон терел зуйлээр, олон талаас нь судалсан нь енеегийн залуу уеийнхний ёс заншлаа судлах судалгааны ажилд маш их унэт хувь нэмэр, гарын авлага болох нь дамжиггуй ээ. Уунд, Лувсанчойдан, Сампилноров, Бурэнтегс, Буянчуулган, Пын Дин, Хуан Юан Лин, Пу Шу Мэй, Менх, Хурц Отгон, Жамбал, Сарнай, Сайшаал, Хегжил гэх мэт олон арван эрдэмтдийг нэрлэж болно.

Манай орны эрдэмтдээс уг асуудлыг судалсан байдлыг дараах уеэр авч узлээ.

Хувьсгалын емнех уед : Лувсанданзан, Жамба, Жамбалдорж, Саган цэцэн, Тогтохтер тайж, Магсар хурц зэрэг хумуус ёс заншлын холбогдолтой олон ном бичиж улдээжээ.

Одоо уед: Ж. Самбуу, Я. Цэвэл, С. Бадамхатан, X. Нямбуу, X. Сампилдэндэв, С. Одбагмэд, Ц. Дашдондов, Д. Дашжамц, Ш. Сухээ нарыг нэрлэж болно! Дээрх эрдэмтэд ёс заншлын тухай ном зохиол туурвихаас гадна ёс заншлыг аль нэг терлеер дагнан судалж судалгааны тувшинд бутээл туурвисан. Тухайлбал, мал аж ахуйтай холбоотой ёс заншлын сэдвээр Ж. Самбуу, X. Сампилдэндэв, Ч. Аръяасурэн нар туурвисан бол аль нэг ястан, овгийн талаар С. Бадамхатан, Ш. Нацагдорж, Ц. Цэрэл, Г. Сухбаатар нар судалсан байдаг. Мен С. Бадамхатан нарын хамтарсан "БНМАУ-ын угсаатны зуй" 3 дэвтэр, Ч. Аръяасурэн, X. Нямбуугийн "Монгол ёс заншлын тайлбар толь" бага, дунд, их гэсэн 3 дэвтэр зохиол бол суулийн уед гарсан монгол ёс заншлын талаар хамгийн дорвилог том бутээл гэж хэлж болно. Мен "БНМАУ-ын соёлын туух" 3 дэвтэр бутээлийг нэрлэж болно.

Харин ёс заншил, уламжлалыг монголын терт ёстой холбон судалсан судалгаа одоогоор хийгдээгуй бегеед бидний энэ оролдлого бол анхных нь юмаа.

Уг судалгаагаар монгол ёс заншил гэдэг маань ардын мэдлэг ухааны улдэц юм уу?, эсвэл уе дамжин уламжлагдаж ирсэн чадвар дадал юм уу, аль эсвэл алин ч биш арай еер зуйл уу гэдэг асуултанд хариулт авахыг зорьсон юм. Олон орны олон эрдэмтэд, судлаачид ёс заншлыг еер еереер тодорхойлж ирсэн байдаг. Тэд ихэнхдээ эдийн болон оюуны ев гэсэн тодорхойлолтыг егсен байдаг. Харин ёс заншил гэдэг чухам юу юм бэ? гэдэг асуудал дээр эцсийн дугнэлтийг гаргасан нь угуй. Гэсэн ч дээрх бух судлаачид, эрдэмтэд ёс заншил бол хуний оюун санаа, узэл бодлын хегжлийг илэрхийлж байдаг нийгмийн харилцааны нэгэн терел зуйл гэдэгтэй санал нэг байдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Уг бутээлдээ бид дараах гурван ундсэн зорилгыг тавьсан болно. Уунд:

- Монголын терт ёс, терийн ёс заншлыг судлан енеегийн терийн туухэнд эртнээс улбаалан улдсэн зарим нэг ёс заншил, уламжлалын тухай егуулэхийг зорьсон болно;

- Ёс заншил гэдэг бол туухийн шинжлэх ухааны нэгэн биеэ даасан салбар ухаан мен гэдгийг нээн харуулах;

- Монголын туухийн дээрх бие даасан уеудийн ёс заншил, нийгмийн удирдлагын холбоо харилцаа, уялдааны тухай дэлгэрэнгуй гарган узуулэх;

- Монголын терт ёсны ундсэн зарчим, бурэлдэхуун хэсгийн тухай товч гарган уе уед хэрхэн еерчлегдеж ирсэн еерчлелтийг бага боловч гаргаж тавихыг мэрийсэн болно.

- Нэгэнт салбар шинжлэх ухаан юм бол еерийн судлагдахуун, судалгааны арга барил, судалгаа хийх хэрэглэгдэхуунтэй байх ёстой

бегеед энэ тухайд уг ажилдаа бага боловч тусган харуулах гэсэн зорилгуудыг тавьсан болно.

Дэлхий дахинд даяарчлах уйл ЯВЧ ирмуун ернеж, суурин амьдралтай их гурнуудийн енеегийн улс терийн бодлогын улбаа болсон нуудлийн соёл иргэншлийг бухэлд нь угуйсгэх, доорд узэх, Ром-Германы соёлыг хун терелхтний гол, тев соёл, Европын соёл иргэншлийг енеегийн цорын ганц агаад ноёлох соёл иргэншил гэж узэх хандлага зохих хэмжээгээр газар авч, туунийг нь манай зарим "судлаачид" елген авч дуу нийлуулж байгаа манай енеедрийн нехцелд нуудлийн соёл иргэншил бол хун терелхтний соёл иргэншлийн бие даасан нэгэн хэлбэр менийг, монголчуудын соёл иргэншил бол нуудлийн соёл иргэншлийн гол цем гэдгийг зориуд тэмдэглэмээр байна.

Судалгааны зорилт маань монгол орон судалгааны хэрэглэгдэхуунээр арвин баялаг, Монголчууд маань нуудэлчдийн соёлын асар их унэтэй нэгэн ев болох ёс заншил, зан уйлийг бутээлцсэн ард тумэн юм шуу гэдгийг батлан харуулах явдал юм.

Урьд ємне "БНМАУ-ын туух" I, II, III ботид монгол ёс заншлыг балар эртний уеэс енеег хуртэл уе уеэр нь тусган харуулсан байдаг. Бид уг ажилдаа

- Монголын эртний улсуудын уе;

- Их Монгол улс, Юан гурний уе;

- Монголын терийн бутралын уе;

- Манжийн ноёрхлын уе;

- Богд хаант Монгол улсын уе;

- 1921-1990-ээд оны уе гэж ундсэнд нь зургаан уе болгож авч узсэн. Гэхдээ уе туе бурийн ёс заншлын тухайд биш, ёс заншлын онцлогийг нь тухайн уеийн терт ёс, терийн бодлоготой уялдуулан гаргахыг оролдлоо. Мен туунчлэн эдгээр ёс заншлыг тухай тухайн уеийн нийгмийн удирдлага, терийн бодлоготой холбон авч узсэнд ажлын нэг шинэлэг тал оршиж байгаа юм. Монгол ёс заншлыг еренхийд нь ангилсан байсан ангиллыг нарийвчлан ангилах оролдлого хийсэн нь ажлын маань бас нэг шинэлэг тал болно.

Бид ємне нь эрдэмтэд судлаачдын ёс заншлын терелд оруулж хэлж бичиж байгаагуй эртний хумуусийн ёс заншлын улдэгдэл болох /jf хадны суг зургийг оруулж узлээ. Хадны суг зургийг урлагийн эх уусвэр

гэлцээд байдаг нь эргэлзээтэй. Эртний хумуус харсан узсэнээ дурслэх л гэж хад чулуу цохиж суув гэж уу! Уунд шутлэг бишрэлийн утга л илуу байж таарна. Ахуй амьдралын хунд нехцелд оршин байсан эртний хумуус зориудаар хад чулуунд дуре сийлнэ гэдэг урлахуйн таашаалаас илуу дээгуур, илуу хариуцлагатай хеделмер байсан нь тодорхой. Олигтойхон багаж ч угуй тэдний хувьд хааш хаашаа алд хэрийн чулуун дээр хэр их цаг хугацаа шаарддаг байсныг енее тооцоолох арга байхгуй. Ийм нусэр ажилд едеех хуч бол суеэг бишрэл байж таарна. с Туунээс гадна эртний хумуус бидний уеийг бодвол бурхан тэнгэрт илуу ойрхон байсан гэдэг узэл бий. Тэднийг бурхангуйгээр тесеелех аргагуй. Хадны зурмал туухийг бичмэл туухийн нэгэн адил монголын туухэнд оруулдаг. Энэ бол зев. Гэхдээ хадны суг зураг бол бичмэл туухээс хэд хэдэн давуу талтай. Энэ нь : ене эртний байдлын тухай егуулнэ; нэг хаан хэдэн жанжны нэрийг юм уу, цаг цагийн ороо бусгаа явдлыг бус, туухийн суурь болж егсен язгуур узэл хандлага ба суртал шутлэгийг нудэнд дурайтал бодьтой хэлж егне; іф] нэг зургаар маш олон уйл явдлыг егуулнэ; хаднаа улдеэн туухийг хэн ч угуйсгэж чаддаггуйгээрээ их ач холбогдолтой.

Уг диссертацийг бичихдээ туухийн шинжлэх ухааны еренхий арга, тоо баримт цуглуулах арга, ажиглах арга, харьцуулах арга, статистик арга, ярилцлага анкетын болон социологийн судалгааны аргуудыг хэрэглэсэн болно. Мен терийг судлах ундеэн зарчмууд болох туухэн зарчим, бодьтой хандах зарчим, хегжил хувьелын зарчим, олон ургальч узлийн зарчим зэрэг ундеэн зарчмуудыг хэрэглэсэн.

Уг бутээлийг зохиогч энэ сэдэвтэйгээ холбогдсон "Монголын уламжлалт анагаах ухааны нэр томъеоны онцлог" сэдвээр хэл шинжлэлийн ухааны магистрын зэргийг "онц" унэлгээтэйгээр хамгаалсан. Туунчлэн "Тереес ниигмийг удирдахад монгол зан уйл, ёс заншил, уламжлалын узуулэх нелее, гуицэтгэх уурэг" нэг сэдэвт зохиол, "Монголын ёс заншлын лекцууд" сурах бичиг хэвлуулсэн болно. Мен 23 илтгэл, егуулэл бэлтгэн хэвлуулж, эрдэм шинжилгээ, онол-практикийн хурлуудад тавьж хэлэлцуулсэн болно.

Ховд, Баян-блгий, Завхан, Говь-Алтай, Уве, бмнеговь, Дорноговь, Дундговь, Говьсумбэр, Баянхонгор аймгийн засаг дарга нар болон тамгын газрын ажилтнуудад монгол ёс заншлын талаар лекц уншеан. Эверхангай аймгийн Хужирт, Хархорин сумдын хеделмерчдед ёс заншлын тухай яриа таниулга хийсэн. верийн заадаг "Монголын туух" хичээлийн лекц болон семинарын агуулгад уг бутээлээсээ заан сурталчилж байна. Уг диссертацийн анхны бичилтийг тэнхмийн 2 удаа хурлаар болон Буриадын ХААА-ийн улс тер-социологийн тэнхмийн хурлаар оруулан батлуулж, багш нараасаа санал дугнэлт сонсож зарим зуйлд засвар хийсэн болно.

Энэ сэдэв дээр ажиллах явцдаа Ховд, Дундговь, Тев, ©верхангай, Баян-Элгий, вмнеговь аймаг, Улаанбаатар хотын хеделмерчдийн дунд ёс заншлын сэдэвтэй асуулгаар социологийн судалгаа явуулсан. Уг судалгаанд 17-76 насны хумуус хамрагдеан бегеед хотод 436, хедеед 509 хун хамрагдеан байна. Судалгаанд оролцогчдын 79 % нь еерийн овгоо мэдэхгуй, 17.7 % нь ёс заншлаа сайн мэднэ, 63.2 % нь дунд зэрэг мэднэ, 11.6 % нь огт мэдэхгуй, 7.5 % нь хариулж мэдэхгуй байна гэж хариулжээ. Дээрх социологийн судалгааны зарим узуулэлтийг хойно хавсралт болгон оруулсан байгаа тул тэндээс дэлгэрэнгуй тоо, хувийг узэж болно (Хавсралт № 1, Хавсралт № 2). Энэ нь манай ард тумний ёс заншлаа умартаж, уламжлал алдагдах аюул нуурлэсний дохио ирлээ гэж хэлж болохоор байгааг илтгэж байна.

Цаашид ч энэ сэдэв бол нэн тулгамдсан асуудал хэвээр байх юм. Мен энэ диссертациин ур дун нь янз бурийн шатны боловсролын байгууллагын сургалтанд, ялангуяа Монголын туух, Монгол ёс заншил, Ёс зуйн хичээлд чухал хэрэглэгдэхуун болох практик егеежтэй юм.

Похожие диссертации на Историко-культурная преемственность традиций монгольской государственности